таны итгэл бидний зүтгэл

АМНО КОНСТРАКШН ХХК

“Амно констракшн” ХХК нь анх 2004 онд барилгын интерьер зураг төсөл, дотоод засал чимэглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэн өдгөө барилга угсралт болон барилгын гадна фасад угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.Бид Монгол улсын барилгын салбарт 16 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулан нийт 400 гаруй хүнийг ажлын байраар ханган ажилласан ба одоогийн байдлаар инженер, зураг төслийн баг, туслах ажилчид гэх мэт нийт 90 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Манай компани нь ОХУ, Япон улс, БНХАУ-аас өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу дэлхийн зах зээлд тэргүүлэх компаниудтай холбоо тогтоон хамгийн улсын баталгаатай материалуудыг хамгийн боломжит үнээр хамтрагч байгууллагууддаа санал болгодог ба өөрсдийн технологийн дагуу угсарч гүйцэтгэж байна.

Бидний эрхэм зорилго

Монголын барилгын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмэр оруулсан, Итгэл, Найдвар, Чанар дээр түшиглэн олон улсын стандартад нийцсэн Монголын шилдэг барилга, байгууламжийг бүтээх.

Бидний уриа

Таны итгэл бидний зүтгэл

Үйл ажиллагааны чиглэл

  • - Барилга угсралт
  • - Барилгын металл фасад угсралт
  • - Барилгын шилэн фасад угсралт
  • Үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээг авсан

  • Барилгын тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг БНСУ-аас захиалгаар нийлүүлж эхлэсэн

  • БНСУ-ын Чилман брэндийн ус чийг нэвтэрдэггүй резин будгийг Монгол улсын зах зээлд анх удаа нэвтрүүлж өнөөдрийн байнгын хэрэглээ болгосон

  • Энэ хугацаанд барилгын дотор болон гадна зураг төсөл, барилгын дотор болон гадна засал чимэглэл, барилгын материалын худалдааг тууштай хийж байсан

  • Япон улсаас 100 жилийн баталгаат НИЧИХА брэндийн гадна фасадны фибер хавтангийн Монгол дах албан ёсны төлөөлөгч болсон

  • Герман технологийн барилгын гадна метал фасадыг ОХУ, БНХАУ-аас импортлон оруулж өөрийн үйлдвэрт зүсэлт, нугалалт хийн угсарч суурьлуулж эхлэсэн

  • ОХУ-ын СИАЛ брэндийн гадна фасад угсралтын технологийн дагуу хөнгөн цагаан фасадны өлгөмөл системийг Монгол улсад нэвтрүүлэх судалгааг эхлүүлсэн

  • ОХУ-ын СИБАЛЮКС брэндийн хөнгөн цагаан хавтангийн албан ёсны гэрээт борлуулагч болсон

Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаас товч дурьдвал

  • Оюу толгой компанийн төв оффиссын интерьер зураг төсөл, заслын ажил
  • Улаанбаатар буян компанийн керматорын барилгын интерьер зураг төсөл, заслын хамт.
  • Талст ИХ дэлгүүрийн интерьер зураг заслын ажлын хамт.
  • Наран трейд ХХК -ийн өндөр зэрэглэлийн орон сууцны интерьер зураг, заслын ажил.
  • Макс Группын Берлин зоог, Бургеркинг сүлжээ рестораны бүх интерьер зураг төсөл, заслын ажил.
  • Макс молл дэлгүүрийн интерьер зураг, заслын ажил.
  • Макс группын 220К өндөр зэрэглэлийн орон сууцны интерьер заслын ажил.
  • Авто плаза-2 төвийн гадна фасадны ажил
  • Шинэ яармаг төслийн гадна ничиха хавтан, бусад бараа материалын нийлүүлэлт.
  • АТА иогийн төвийн интерьер зураг төсөл, заслын ажил.
  • Оргил рашаан сувилалын интерьер, экстрьерийн зураг төсөл,заслын ажил.
  • Тайж групп Тесо группийн үйлдвэрийн барилгын засварын ажил.
  • “Аюуд тауэр” барилгын интерьер зураг төсөл, заслын ажил.
  • Эко констракшн ХХК-ийн Маршал тауны Хаус төслийн 5 барилгын интерьер гүйцэтгэл.
  • MCS группийн Ханбогдын баяжуулах үйлдвэрийн төслийн угсралт, заслын ажил.
  • UB группийн “Avenue Residence”, "Сөүл Гарден Резиденс" зэрэг орон сууц хороололын гадна метал фасад, Ничиха хавтангийн нийлүүлэлт, угсралтын ажил.
  • “Богд вилла” Үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна метал фасад нийлүүлэлт, угсралт.